Шинэ жилийн баярын ширээ-салатнууд

Шинэ жилийн баярын ширээгээ чимээрэй.

Шинэ жилийн баярын ширээг тань гайхалтай сайхнаар чимэх салатны зурагнуудыг танилцуулж байна. Хачин сайхан ширээ засаад хайртай хүмүүстэйгээ баяраа угтаарай.


potato salad+white star
08K6s.jpg
yellow tomato
green tree
green tree+white star
potato salad+white star 1
yellow star
green tree+potato salad


Эрүүл мэнд, гоо сайханд тустай жор №5

ГОО САЙХНЫ ЖОР-Sweet potato, алимны салат

Хүнсний ислэг, витС-ээр баялаг Sweet potato (японоор сацүмаймо) нь гэдэс цэвэрлэж, өтгөн хаталтаас сэргийлж, биеэс хорт бодисыг түргэн хугацаанд гадагшлуулдаг учир эрүүл мэндэд төдийгүй, гоо сайхны хувьд ч гайхалтай үр дүнг үзүүлдэг.

satumaimo salad


Орц (2 хүнийхээр) :-
Sweet potato 1 (ойролцоогоор 350г)
Алим 1/2
Лимоны шүүс 10г
Тараг 50г
Оливын тос 15г
Давс, перц бага зэрэг

Хийх дараалал:-
1. Sweet potato-гоо 2см орчим жижиг дөрвөлжин хэрчээд зөөлөртөл нь чанана.
2. Алимаа хальстай нь нимгэн хавтгай хэрчиж лимоны шүүс нэмж хутгана.
3. 1, 2-г нийлүүлээд тараг, оливын тос, давс, перцээр амтлаад бэлэн боллоо.

Амархан хирнээ амтлаг салатыг заавал хийж үзээрэй.
*Чимэглэлд нь гааны навч тавьж болно.

Эрүүл мэнд, гоо сайханд тустай жор №4

ГОО САЙХНЫ ЖОР-Хулууны салат

Хулуу нь витаминА (бета каротин), витаминС, Е-ээр маш баялаг бөгөөд хөгшрөлтийн эсрэг гайхалтай үр дүнг үзүүлдэг. Тостой хамт хэрэглэвэл үйлчилгээ нь нэмэгддэг учир тосонд шарах, хуурах, майонезээр амтлах нь илүү тохиромжтой.

Khuluunii salad

Орц (2 хүнийхээр) :-
Хулуу 250г
Хиам 30г
Өргөст хэмх 1/2
Майонез 30г (амны том халбагаар 2)
Давс, перц бага зэрэг

Хийх дараалал:-
1. Хулуугаа сайтар угаагад, хальслахгүйгээр жижиглээд шилэн болон шаазан саванд хийж, ус бага зэрэг нэмж таглаад (хүнсний скоч хэрэглэвэл угаах зүйл багасна шүү) богино долгионы зууханд (microwave oven) 500W-д 4-5 минут орчим болгож зөөлрүүлнэ.
2. Хиамаа жижиг дөрвөлжин, өргөст хэмхээ нимгэн хэрчинэ.
3. Болгосон хулуугаа хөрөхөөс нь өмнө бага зэрэг дарж, бяцлаад 2 болон майонез, давс, перцээ нэмж амтлаад бэлэн болно.

Нийслэл салаттай төстэй учир хүүхдүүд ч дуртай байдаг. Тиймээс бяцхан үрсдээ хийж өгөөрэй.

Эрүүл мэнд, гоо сайханд тустай жор №3

ГОО САЙХНЫ ЖОР-Луувангийн салат

Гоо сайхны сэтгүүл уншиж суутал арьсны хуурайшилт, жижиг үрчлээ, унжилт сулрал зэргийг арилгах ГОО САЙХНЫ ЖОР гэсэн байхаар нь та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.

Jurj, luuvangiin salat

Орц (3-4 хүнийхээр):-
Лууван 1ш
Жүрж 1ш
Үзэм бага зэрэг
Салат амтлагч:-
Лимоны шүүс амны том халбагаар 1бүтэн тал
Элсэн чихэр амны жижиг халбагаар 1
Оливын тос амны жижиг халбагаар 3
Давс, хар перц бага зэрэг
Чимэглэх ногоо бага зэрэг (хийхгүй ч байж болно)

Хийх дараалал:-
1. Луувангаа урт нарийхан хэрчинэ.
2. Жүржээ хальслаад, зөөлөн эдийг нь жижиглэж хэрчинэ.
3. Салат амтлагчуудаа нийлүүлж хутгана.
4. Лууван, жүрж, үзэмтэйгээ 3-г нийлүүлж сайтар хутгаад хэсэг байлгаад бэлэн болно.

Би ч бас хийж үзлээ. Маш хялбархан хирнээ хурдан, амттай болдог юм байна.

Нэмэлт арьс арчилгаа-эссэнс үнэхээр хэрэгтэй юу?

Нас ахих тусам арьсны нөхөн төлжилт удааширч, өдөр тутмын арьс арчилгаагаар арьсандаа хэрэгтэй бүхнээ авч чадахгүй болох тул нэмэлт арьс арчилгааг хийх зайлшгүй шаардлага гарч ирдэг.
Нэмэлт арьс арчилгаанд орхиж боломгүй бүтээгдэхүүн нь маск, эссэнс 2 бөгөөд өмнөх удаад маскны талаар бичсэн тул энэ удаад эссэнсний тухай бичье.

ESSENCE-Cellcare-3G essence

Эссэнсийг хэсэгчилсэн арьс арчилгаанд хэрэглэх ба үйлчилгээ нь ч гэсэн үрчлээний эсрэг, сэвх толбо бүдгэрүүлэх, цайруулах зэргээр тус тусдаа байна. Яг асуудалтай хэсэгтээ маш нимгэн түрхэж шаардлагатай тэжээлийг өгснөөр тэр хэсгийн арьсны эсүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, үйлчилгээгээ үзүүлдэг.
Ихэнхи хүмүүс эссэнс түрхээд, маск тавьсан юм чинь болно гэж боддог. Энэ нь эндүүрэл бөгөөд үндсэн арьс арчилгаа болох чийгшүүлэгч лосьон, сүүн шингэнийг өдөр тутмын арьс арчилгаандаа хамтад нь хэрэглэж байж хүссэн үр дүндээ хүрэх юм шүү.
Өөрийнхөө төлөө ялигүй жаахан цаг гаргахад л та бусдаас илүү гэрэлтсэн, сайхан бүсгүй болон хувирна.

Танд туслах бүтээгдэхүүнтэй ийшээ орж танилцана уу http://www.a4-shop.com/products/list.php?category_id=72
Утас 75552544
Бүртгүүлэх
Зөвхөн бүртгэлтэй гишүүдэд зориулсан бичлэг харахыг хүсвэл гишүүнээр бүртгүүлнэ үү.
Хайлт / Холбоо барих
Энд мэдээний хайлт хийнэ үү. Бүтээгдэхүүний хайлт хийх боломжгүй.
Танилцуулга

A4-shop


Энэхүү хуудсаар бараа бүтээгдэхүүний тайлбар, Япон соёл, гоо сайхны зөвлөмж, хоолны жор зэрэг амьдралд хэрэг болохуйц мэдээллийг хүргэнэ.

Бичлэгүүд ангиллаар
Шинээр нэмэгдсэн
Архив
QR код
QR