Нэмэлт арьс арчилгаа-эссэнс үнэхээр хэрэгтэй юу?

Нас ахих тусам арьсны нөхөн төлжилт удааширч, өдөр тутмын арьс арчилгаагаар арьсандаа хэрэгтэй бүхнээ авч чадахгүй болох тул нэмэлт арьс арчилгааг хийх зайлшгүй шаардлага гарч ирдэг.
Нэмэлт арьс арчилгаанд орхиж боломгүй бүтээгдэхүүн нь маск, эссэнс 2 бөгөөд өмнөх удаад маскны талаар бичсэн тул энэ удаад эссэнсний тухай бичье.

ESSENCE-Cellcare-3G essence

Эссэнсийг хэсэгчилсэн арьс арчилгаанд хэрэглэх ба үйлчилгээ нь ч гэсэн үрчлээний эсрэг, сэвх толбо бүдгэрүүлэх, цайруулах зэргээр тус тусдаа байна. Яг асуудалтай хэсэгтээ маш нимгэн түрхэж шаардлагатай тэжээлийг өгснөөр тэр хэсгийн арьсны эсүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, үйлчилгээгээ үзүүлдэг.
Ихэнхи хүмүүс эссэнс түрхээд, маск тавьсан юм чинь болно гэж боддог. Энэ нь эндүүрэл бөгөөд үндсэн арьс арчилгаа болох чийгшүүлэгч лосьон, сүүн шингэнийг өдөр тутмын арьс арчилгаандаа хамтад нь хэрэглэж байж хүссэн үр дүндээ хүрэх юм шүү.
Өөрийнхөө төлөө ялигүй жаахан цаг гаргахад л та бусдаас илүү гэрэлтсэн, сайхан бүсгүй болон хувирна.

Танд туслах бүтээгдэхүүнтэй ийшээ орж танилцана уу http://www.a4-shop.com/products/list.php?category_id=72
Утас 75552544

Нэмэлт арьс арчилгаа-маск үнэхээр хэрэгтэй юу?

Нас ахихын хирээр арьсны нөхөн төлжих үйл явц удааширч, арьсны өнгөн хэсэгт хуучин эвэрлэг хэсгүүд хуримтлагдсанаар арьсанд хэрэгтэй чийг, тэжээл бүрэн нэвтрэхэд саад болдог. “Амихандаа л арчлаад байгаа хирнээ нэг л гоё болохгүй юмаа. Хуурайшаад бүрзийгээд байх юм” гэж ярьдаг нь ч үүнтэй холбоотой бөгөөд өдөр тутмын арьс арчилгаа таны арьсны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй болж байнаа гэсэн дохио юм. Тиймээс тодорхой давтамжтайгаар нэмэлт арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж занших нь үргэлжийн залуу, сайхан арьсаа хэвээр хадгалахад тань туслана.
Нэмэлт арьс арчилгаанд орхиж боломгүй бүтээгдэхүүн нь маск, эссэнс 2 билээ. Юугаараа өөр болон хэрэглэх ялгааг нь мэдээд авчихвал сонголт хийхэд хялбар болж, зөв арьс арчилгааг хийхэд илүү дөхөм болох болов уу.

Mask barisan

Маскний хувьд найрлагандаа эссэнс агуулсан байх нь элбэг бөгөөд тодорхой хугацааны турш арьсан дээр тавих учир (дунджаар 10 минут) арьсны гүнд хүртэл бүрэн чийгшүүлж, тэжээл өгч чаддаг. Ингэснээр арьсны нөхөн төлжилтийг хэвийн байдалд нь оруулж өгч, эсийн шинэчлэгдэх үйл явцыг хурдасгаж, цоо шинэ арьс бий болдог. Тиймээс гоо сайхны хувьд орхиж боломгүй арчилгаа бөгөөд үр дүнгийн хувьд ч гайхалтай байдаг.
Өөрийнхөө төлөө ялигүй жаахан цаг гаргахад л та бусдаас илүү гэрэлтсэн, сайхан бүсгүй болон хувирна.

Эссэнсийн тухай дараагийн дугаарт бичье.

Танд туслах бүтээгдэхүүнтэй ийшээ ороод танилцана уу http://www.a4-shop.com/products/list.php?category_id=74
Утас 75552544

Гоо сайхны ярилцлага № 5

№5. Энэ удаад өндөр үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгох талаар ярилцлаа.

А4 : Өндөр үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг ялгах арга байдаг уу?

Чика : Үнэ, чанар 2 хоорондоо нягт холбоотой байдаг нь зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй гэж бодож байна. Үнээ дагаад чанар гэдэг ойлголт ямар ч улсад адил болов уу. Тиймээс үнэхээр чанартай бүтээгдэхүүн өндөр үнэтэй ч түүнээс илүү үр дүнг үзүүлдэг. Хямд гэж хэт олон зүйл хэрэглэснээс чанартай, өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг арьс арчилгааны үндсэн 3 шатандаа (лосьон, сүүн шингэн, тос эсвэл гоо сайхны эссэнс) хэрэглэвэл арьс илүүтэй баярлах болов уу. (инээв)

2013102315234898.jpg

А : Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанартай учир үнэ хямдтай нь ямар бол?

Ч : Миний хувьд гоо сайхны бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэж сонголт хийдэг учир зөвхөн Япон бус Франц, Солонгос зэрэг орны бүтээгдэхүүнийг ч хэрэглэдэг. Саяханаас Японы гоо сайхны компаниуд ажиллах хүч хямд гадны улсуудад өөрийн үйлдвэртэй болох нь ихэссэн учир заавал “Японд үйлдвэрлэв” гэдгийг сонгосон нь илүү гэж хэлэхгүй. Харин хаана ч үйлдвэрлэгдсэн байсан [JAPAN QUALITY=ШИЛДЭГ ЧАНАР]-г л сонгоорой гэж зөвлөнө.

А : Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.


Та бүхэн арьс арчилгааны талаар сонирхсон асуултаа вэб хуудасны “Холбоо барих” булан руу e-mail-ээр илгээх болон фейсбүүкэд үлдээнэ үү. Дараа уулзатлаа түр баяртай. Баярлалаа.

A4-shop-н гоо сайхны бүтээгдэхүүн http://www.a4-shop.com/products/list.php?category_id=2
Утас 75552544
Бүртгүүлэх
Зөвхөн бүртгэлтэй гишүүдэд зориулсан бичлэг харахыг хүсвэл гишүүнээр бүртгүүлнэ үү.
Хайлт / Холбоо барих
Энд мэдээний хайлт хийнэ үү. Бүтээгдэхүүний хайлт хийх боломжгүй.
Танилцуулга

A4-shop


Энэхүү хуудсаар бараа бүтээгдэхүүний тайлбар, Япон соёл, гоо сайхны зөвлөмж, хоолны жор зэрэг амьдралд хэрэг болохуйц мэдээллийг хүргэнэ.

Бичлэгүүд ангиллаар
Шинээр нэмэгдсэн
Архив
QR код
QR