Гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгчиийн асуултанд хариулж байна..

Үйлчлүүлэгчдээс маань "Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд арьс жаахан улайж байснаа зүгээр болсон. Ямар учиртай юм бол?", "Харахад зүгээр боловч илэхээр юм туурсан юм шиг биржрүү мэдэгдэж байна. Яах вэ?" гэсэн асуулт их ирдэг тул хариултыг нэгтгэн бичлэг болгон хүргэж байна.

Энэ нь арьсны нөхөн төлжилтийн илрэл юм. Арьсны нөхөн төлжилт гэдэг нь хуучин арьс гуужиж, шинэ арьс бий болох үйл явцыг хэлэх ба хүний арьс ойролцоогоор 28 хоногийн давтамжтай гуужиж, шинэчлэгдэж байдаг. Жаахан тодруулбал арьсны хамгийн гадна талын нөхөн сэргээгддэг хэсгийг өнгөн хөрс (эпидермисийн давхрага) гэх ба хамгийн доороос дээш чиглэсэн байдлаар гуужиж, шинэчлэгддэг.

ungunhursniibutets.jpg

Арьсны гүнээс эрүүл шинэ эс нөхөн төлжиж, шинэ арьс бий болох үйл явц нь эвэрлэг давхрага хүртэл 14 хоног зарцуулдаг бол эвэрлэг давхрагын хуучин эсүүд гуужиж дуусах хүртэл дахин 14 хоног зарцуулдаг.
Арьсны байдлаас шалтгаалаад давтамжын хугацаа бага зэрэг хэлбэлзэх ба нас ахих тусам арьсны нөхөн төлжих үйл явц удааширч 30-40 насанд 45 хоног зарцуулдаг болно гэж яригддаг. Арьс харлах, сэвх, толбо нэмэгдэх, ялигүй жаахан шарх ч эдгэрэхэд хугацаа зарцуулдаг болох зэрэг нь үүнтэй холбоотой юм.
Өндөр үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд арьсны шинэчлэгдэх үйл явц эрс хурдасдаг бөгөөд шинээр бий болж байгаа эрүүл, шинэ арьс хуучин арьстай хамт нэг дор байснаас үүдэн янз бүрийн шинж илэрдэг. Жишээ нь:-
-Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглээд 3 дахь хоногоос арьс биржрүүтсэн юм шиг боллоо. Харахад зүгээр боловч илэхээр юм туурсан юм шиг биржрүү мэдэгдэж байна. Яах вэ?
-Хэрэглээд 5 дахь хоногоос бага зэрэг улайж, ялигүй загатнаж байснаа зүгээр болсон. Ямар учиртай юм бол? гэсэн асуулт үйлчлүүлэгчдээс маань ихэвчлэн ирдэг.

Энэ нь гоо сайхны бүтээгдэхүүн арьсны эсийн түвшинд үйлчилсэнээр гэмтсэн, үхсэн эсүүдийн гуужилт түргэсэж, эрүүл шинэ эсийн нөхөн төлжилт, хуваагдал сайжирч, арьсны эсийг шинээр бий болгож байгаагийн үр дүн юм. Өөрөөр хэлбэл таны арьс шинэчлэгдэж, арьсны нөхөн төлжилт явагдаж байна гэсэн үг.
Тиймээс арьсны нөхөн төлжилт явагдаж дуусах 28 хоногийн хугацаанд аль болохоор үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөж байна.

A4-shop-н гоо сайхны бүтээгдэхүүн http://www.a4-shop.com/products/list.php?category_id=2
Утас 75552544
Бүртгүүлэх
Зөвхөн бүртгэлтэй гишүүдэд зориулсан бичлэг харахыг хүсвэл гишүүнээр бүртгүүлнэ үү.
Хайлт / Холбоо барих
Энд мэдээний хайлт хийнэ үү. Бүтээгдэхүүний хайлт хийх боломжгүй.
Танилцуулга

A4-shop


Энэхүү хуудсаар бараа бүтээгдэхүүний тайлбар, Япон соёл, гоо сайхны зөвлөмж, хоолны жор зэрэг амьдралд хэрэг болохуйц мэдээллийг хүргэнэ.

Бичлэгүүд ангиллаар
Шинээр нэмэгдсэн
Архив
QR код
QR