Шинэ жилийн баярын ширээ-салатнууд

Шинэ жилийн баярын ширээгээ чимээрэй.

Шинэ жилийн баярын ширээг тань гайхалтай сайхнаар чимэх салатны зурагнуудыг танилцуулж байна. Хачин сайхан ширээ засаад хайртай хүмүүстэйгээ баяраа угтаарай.


potato salad+white star
08K6s.jpg
yellow tomato
green tree
green tree+white star
potato salad+white star 1
yellow star
green tree+potato salad


Эрүүл мэнд, гоо сайханд тустай жор №5

ГОО САЙХНЫ ЖОР-Sweet potato, алимны салат

Хүнсний ислэг, витС-ээр баялаг Sweet potato (японоор сацүмаймо) нь гэдэс цэвэрлэж, өтгөн хаталтаас сэргийлж, биеэс хорт бодисыг түргэн хугацаанд гадагшлуулдаг учир эрүүл мэндэд төдийгүй, гоо сайхны хувьд ч гайхалтай үр дүнг үзүүлдэг.

satumaimo salad


Орц (2 хүнийхээр) :-
Sweet potato 1 (ойролцоогоор 350г)
Алим 1/2
Лимоны шүүс 10г
Тараг 50г
Оливын тос 15г
Давс, перц бага зэрэг

Хийх дараалал:-
1. Sweet potato-гоо 2см орчим жижиг дөрвөлжин хэрчээд зөөлөртөл нь чанана.
2. Алимаа хальстай нь нимгэн хавтгай хэрчиж лимоны шүүс нэмж хутгана.
3. 1, 2-г нийлүүлээд тараг, оливын тос, давс, перцээр амтлаад бэлэн боллоо.

Амархан хирнээ амтлаг салатыг заавал хийж үзээрэй.
*Чимэглэлд нь гааны навч тавьж болно.

Эрүүл мэнд, гоо сайханд тустай жор №4

ГОО САЙХНЫ ЖОР-Хулууны салат

Хулуу нь витаминА (бета каротин), витаминС, Е-ээр маш баялаг бөгөөд хөгшрөлтийн эсрэг гайхалтай үр дүнг үзүүлдэг. Тостой хамт хэрэглэвэл үйлчилгээ нь нэмэгддэг учир тосонд шарах, хуурах, майонезээр амтлах нь илүү тохиромжтой.

Khuluunii salad

Орц (2 хүнийхээр) :-
Хулуу 250г
Хиам 30г
Өргөст хэмх 1/2
Майонез 30г (амны том халбагаар 2)
Давс, перц бага зэрэг

Хийх дараалал:-
1. Хулуугаа сайтар угаагад, хальслахгүйгээр жижиглээд шилэн болон шаазан саванд хийж, ус бага зэрэг нэмж таглаад (хүнсний скоч хэрэглэвэл угаах зүйл багасна шүү) богино долгионы зууханд (microwave oven) 500W-д 4-5 минут орчим болгож зөөлрүүлнэ.
2. Хиамаа жижиг дөрвөлжин, өргөст хэмхээ нимгэн хэрчинэ.
3. Болгосон хулуугаа хөрөхөөс нь өмнө бага зэрэг дарж, бяцлаад 2 болон майонез, давс, перцээ нэмж амтлаад бэлэн болно.

Нийслэл салаттай төстэй учир хүүхдүүд ч дуртай байдаг. Тиймээс бяцхан үрсдээ хийж өгөөрэй.

Эрүүл мэнд, гоо сайханд тустай жор №3

ГОО САЙХНЫ ЖОР-Луувангийн салат

Гоо сайхны сэтгүүл уншиж суутал арьсны хуурайшилт, жижиг үрчлээ, унжилт сулрал зэргийг арилгах ГОО САЙХНЫ ЖОР гэсэн байхаар нь та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.

Jurj, luuvangiin salat

Орц (3-4 хүнийхээр):-
Лууван 1ш
Жүрж 1ш
Үзэм бага зэрэг
Салат амтлагч:-
Лимоны шүүс амны том халбагаар 1бүтэн тал
Элсэн чихэр амны жижиг халбагаар 1
Оливын тос амны жижиг халбагаар 3
Давс, хар перц бага зэрэг
Чимэглэх ногоо бага зэрэг (хийхгүй ч байж болно)

Хийх дараалал:-
1. Луувангаа урт нарийхан хэрчинэ.
2. Жүржээ хальслаад, зөөлөн эдийг нь жижиглэж хэрчинэ.
3. Салат амтлагчуудаа нийлүүлж хутгана.
4. Лууван, жүрж, үзэмтэйгээ 3-г нийлүүлж сайтар хутгаад хэсэг байлгаад бэлэн болно.

Би ч бас хийж үзлээ. Маш хялбархан хирнээ хурдан, амттай болдог юм байна.

Эрүүл мэнд, гоо сайханд тустай жор №2

KFC-н байцааны салат-Coleslaw salad

KFC-н байцааны салатыг гарын доорхи материалаар, хялбархан хийх жорыг орууллаа.

KFC baitsaanii salad


Орц (3-4 хүнийхээр):-
Байцаа жижгэвтэр байцаа 1/2
Эрдэнэ шиш бага зэрэг
Майонез амны том халбагаар 4-5
Элсэн чихэр амны том халбагаар 1-2
Лимоны шүүс амны том халбаганы тал
Давс бага зэрэг

Хийх дараалал:-
1. Байцаагаа урт нарийхан хэрчээд давс бага зэрэг цацаад хэсэг байлгаж зөөлрүүлнэ.
2. Байцааны давсыг арилгахын тулд 1 дээр ус нэмж хутгаад шүүнэ.
3. Майонез, элсэн чихэр, лимоны шүүс, эрдэнэ шишээ нэмж хутгаад бэлэн болно.
Сайхан хооллоорой.

*Жаахан лууван, туна загас, амтат чинжүү гээд дуртай зүйлээ нэмээд хийж үзээрэй. Гоё өнгөлөг, илүү амттай болно.
Бүртгүүлэх
Зөвхөн бүртгэлтэй гишүүдэд зориулсан бичлэг харахыг хүсвэл гишүүнээр бүртгүүлнэ үү.
Хайлт / Холбоо барих
Энд мэдээний хайлт хийнэ үү. Бүтээгдэхүүний хайлт хийх боломжгүй.
Танилцуулга

A4-shop


Энэхүү хуудсаар бараа бүтээгдэхүүний тайлбар, Япон соёл, гоо сайхны зөвлөмж, хоолны жор зэрэг амьдралд хэрэг болохуйц мэдээллийг хүргэнэ.

Бичлэгүүд ангиллаар
Шинээр нэмэгдсэн
Архив
QR код
QR