Гоо сайхны ярилцлага № 1

A4-shop эрүүл мэнд, гоо сайхны тухайд мэргэжлийн гоо сайханч, зөвлөхийн хяналтан дор, мэргэжлийн мэдлэг чадвар, туршлага дээр тулгуурлан, Япон улсаас жинхэнэ чанар, бодит үр дүнг үзүүлэх бараа, бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ хүргэх бодлого баримталдаг билээ.

A4-shop-н гоо сайхны зөвлөх, мэргэжлийн гоо сайханч Чика багш маань эрүүл мэнд, гоо сайхны талаар үйлчлүүлэгчидийн сонирхсон асуултанд хариулсаныг та бүхэндээ хүргэж байна.
№1. Энэ удаад хүний арьсны ялгаа, тэр дундаа Монгол, Япон хүний арьсны ялгааны талаар ярилцлаа.

FBネタ-гоо сайхны зураг


А4: Улс улсаасаа хамаараад хүний арьсанд ялгаа байдаг болов уу? Монгол, Япон хүний арьсны ялгаатай тал нь юу вэ?

Чика: Манай салоноор гадныхан олноор ирж үйлчлүүлдэг. Яг арьсны хувьд үндсэндээ нээх ялгаа байхгүй, адилхан хүн болохоор. (инээв.) Харин арьсаа арчлах байдал болон амьдрах орчин, нөхцөл ихээхэн нөлөөтэй гэж бодож байна.

А4: Тодруулбал?

Чика: Арьсандаа тохирсон чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж:-
-Зөв арьс арчилгааг хийж байгаа эсэх
-Арьсыг ихээр гэмтээдэг нарны хэт ягаан туяа болон хуурайшилтын эсрэг арга хэмжээ авч чадаж байгаа эсэх их нөлөөтэй. Энэ талаар Японд ч гэсэн яригддаг бөгөөд жишээ нь зөв арьс арчилгааны аргыг мэдэхгүйгээр “үр дүнгээ өгсөнгүй” хэмээн арьсандаа тохирохгүй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэт олноор нь хэрэглэж, арьсаа гэмтээх явдал элбэг тохиолддог. Мэдээж төлсөн мөнгө хайран боловч алдагдсан гоо сайхан, түүнийг буцаах цаг хугацаа хамгаас үнэтэй билээ.
Тиймээс зөв арьс арчилгааны аргын талаар мэдлэгтэй болох нь юунаас ч илүү чухал юм.


Дараагийн удаа зөв арьс арчилгааны аргын талаар танилцу
улах ба та бүхэн сонирхсон асуултаа вэб хуудасны “Холбоо барих” булан руу e-mail-ээр илгээх болон фейсбүүкэд үлдээнэ үү. Дараа уулзатлаа түр баяртай. Баярлалаа.

A4-shop-н гоо сайхны бүтээгдэхүүн http://www.a4-shop.com/products/list.php?category_id=2

Утас 75552544
Бүртгүүлэх
Зөвхөн бүртгэлтэй гишүүдэд зориулсан бичлэг харахыг хүсвэл гишүүнээр бүртгүүлнэ үү.
Хайлт / Холбоо барих
Энд мэдээний хайлт хийнэ үү. Бүтээгдэхүүний хайлт хийх боломжгүй.
Танилцуулга

A4-shop


Энэхүү хуудсаар бараа бүтээгдэхүүний тайлбар, Япон соёл, гоо сайхны зөвлөмж, хоолны жор зэрэг амьдралд хэрэг болохуйц мэдээллийг хүргэнэ.

Бичлэгүүд ангиллаар
Шинээр нэмэгдсэн
Архив
QR код
QR