Гоо сайхны ярилцлага № 2

A4-shop-н гоо сайхны бүтээгдэхүүн A4-shop эрүүл мэнд, гоо сайхны тухайд мэргэжлийн гоо сайханч, зөвлөхийн хяналтан дор, мэргэжлийн мэдлэг чадвар, туршлага дээр тулгуурлан, Япон улсаас жинхэнэ чанар, бодит үр дүнг үзүүлэх бараа, бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ хүргэх бодлого баримталдаг билээ.

A4-shop-н эрүүл мэнд, гоо сайхны мэргэжлийн зөвлөх Чика багш маань үйлчлүүлэгчидийн сонирхсон асуултанд хариулж байна. Хамгийн их тавигдсан асуултын хариултыг түүвэрлэн та бүхэндээ хүргэж байна.

№2. Энэ удаад зөв арьс арчилгаа болон нүүр цэвэрлэгээний талаар ярилцлаа.

FBネタ-гоо сайхны зураг1


А4: Зөв арьс арчилгаа гэж юу вэ?

Чика: Арьс арчилгаанд хамгийн чухал нь зөв арьс арчилгааны аргатай хамт гоо сайхны бүтээгдэхүүний үйлчилгээг ойлгож, зөв хэрэглэх явдал бөгөөд энэ нь аль ч насныханд хамаатай юм. Түүнчлэн өдөр бүр арьсны бохирдол болон будагны үлдэгдлийг сайтар цэвэрлэж, арьсандаа тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнээр чийгшүүлж өгөх нь маш чухал. Хэрэв сайтар цэвэрлэж, чийгшүүлсэн ч арьсанд ямар нэгэн асуудал байгаа бол хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн арьсанд таарахгүй байх магадлал өндөр байдаг тул санаа зоволтгүй асуугаарай.
Арьс арчилгаанд хамгийн чухал нь нүүрний цэвэрлэгээ бөгөөд арьсны бохирдол болон будагны үлдэгдлийг сайтар арилгах нь арьс арчилгааны үндсийн үндэс юм. Будагны үлдэгдэл болон бохирдлыг сайтар арилгаагүйн улмаас арьсны нөхөн төлжилтөнд саад учруулж, хичнээн сайн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үр дүнгээ бүрэн өгч чадахгүй. Эсрэгээрээ гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчлөөгүй ч зөв арьс арчилгааны аргаар солих төдийд арьс гайхалтайгаар өөрчлөгдөх явдал ч цөөнгүй бий.

A: Нүүрний цэвэрлэгээ үнэхээр чухал юм байна. Би ч гэсэн залуу байхдаа заримдаа нүүрээ цэвэрлэхгүй унтчихдаг байсан. Одоо бодоход арьсаа их гэмтээдэг байжээ.


Дараагийн удаад лосьон, сүүн шингэний талаар ярилцана. Та бүхэн сонирхсон асуултаа вэб хуудасны “Холбоо барих” булан руу e-mail-ээр илгээх болон фейсбүүкэд үлдээнэ үү. Дараа уулзатлаа түр баяртай. Баярлалаа.

A4-shop-н гоо сайхны бүтээгдэхүүн http://www.a4-shop.com/products/list.php?category_id=67

Утас 75552544
Бүртгүүлэх
Зөвхөн бүртгэлтэй гишүүдэд зориулсан бичлэг харахыг хүсвэл гишүүнээр бүртгүүлнэ үү.
Хайлт / Холбоо барих
Энд мэдээний хайлт хийнэ үү. Бүтээгдэхүүний хайлт хийх боломжгүй.
Танилцуулга

A4-shop


Энэхүү хуудсаар бараа бүтээгдэхүүний тайлбар, Япон соёл, гоо сайхны зөвлөмж, хоолны жор зэрэг амьдралд хэрэг болохуйц мэдээллийг хүргэнэ.

Бичлэгүүд ангиллаар
Шинээр нэмэгдсэн
Архив
QR код
QR