Гоо сайхны ярилцлага № 3

A4-shop эрүүл мэнд, гоо сайхны тухайд мэргэжлийн гоо сайханч, зөвлөхийн хяналтан дор, мэргэжлийн мэдлэг чадвар, туршлага дээр тулгуурлан, Япон улсаас жинхэнэ чанар, бодит үр дүнг үзүүлэх бараа, бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ хүргэх бодлого баримталдаг билээ.

A4-shop-н эрүүл мэнд, гоо сайхны мэргэжлийн зөвлөх Чика багш маань үйлчлүүлэгчидийн сонирхсон асуултанд хариулж байна.

№3. Энэ удаад лосьон, сүүн шингэний талаар ярилцлаа.

FBネタ-гоо сайхны зураг2

А4 : Лосьон болон сүүн шингэний талаар тодруулбал?

Чика : Эхлээд лосьон, сүүн шингэн аль нь ч чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд аль нэгийг нь бус хамтад нь хэрэглэж байж үр дүнгээ бүрэн өгнө. Аль нэгийг нь гэвэл арьсаа гэмтээх магадлалтай бөгөөд дэлгэрэнгүйг дараа яръя. Юуны өмнө лосьон:сүүн шингэн эсвэл лосьон:тос гэсэн 2 байдлаар чийгшүүлнэ гэдгийг битгий мартаарай.

А : За ойлголоо. Лосьон:сүүүн шингэн эсвэл лосьон:тос гэсэн дараалал чухал юм байна. Эхлээд лосьоны тухай хэлж өгнө үү.

Ч : Нүүрээ цэвэрлэсний дараа лосьоноор сайтар чийгшүүлж өгөөрэй. Хэрэв тэр хэвээр нь орхивол ямар ч хамгаалалтгүй болсон арьс аажим аажмаар чийгээ алдаж хуурайшина. Хүний арьсны 70% нь ус байдаг бөгөөд нас ахих тусам багасаж байдаг. Харин нярай хүүхдийн арьс хамгийн их 80% нь ус агуулдаг учир толигор, булбарай, зөөлөн байдаг. Тиймээс нүүрээ лосьоноор чийгшүүлж өгөх нь арьсаа үргэлжийн залуугаар нь хадгалахад маш чухал юм.

А : Сүүн шингэн, тосны тухайд?

Ч : Нүүрээ лосьоноор сайтар чийгшүүлсний дараа сүүн шингэн юмуу тос, эсвэл 2-ланг нь түрхэж, арьсанд шингэсэн чийгийг гадагш ууршуулахгүйн тулд хамгаалж өгнө. Зөвхөн лосьон хэрэглэвэл эсрэгээрээ арьс хуурайшиж, огт хүсээгүй үр дүнд хүрэх учир лосьон:сүүн шингэн эсвэл лосьон:тос гэсэн иж бүрдлийг хамтад нь хэрэглэж байгаарай. Энгийн мэт боловч арьс арчилгааны үндэс, маш чухал юм шүү.


Дараагийн удаад “Нүүрээ зөв цэвэрлэх арга” мөн “20 насныханы арьс арчилгаанд анхаарах зүйл” зэрэг бүх насныханд хамаатай яриа болох тул та бүхэн сонирхсон асуултаа вэб хуудасны “Холбоо барих” булан руу e-mail-ээр илгээх болон фейсбүүкэд үлдээнэ үү. Дараа уулзатлаа түр баяртай. Баярлалаа.

A4-shop-н гоо сайхны бүтээгдэхүүн
http://www.a4-shop.com/products/list.php?category_id=70
http://www.a4-shop.com/products/list.php?category_id=71

Утас 75552544
Бүртгүүлэх
Зөвхөн бүртгэлтэй гишүүдэд зориулсан бичлэг харахыг хүсвэл гишүүнээр бүртгүүлнэ үү.
Хайлт / Холбоо барих
Энд мэдээний хайлт хийнэ үү. Бүтээгдэхүүний хайлт хийх боломжгүй.
Танилцуулга

A4-shop


Энэхүү хуудсаар бараа бүтээгдэхүүний тайлбар, Япон соёл, гоо сайхны зөвлөмж, хоолны жор зэрэг амьдралд хэрэг болохуйц мэдээллийг хүргэнэ.

Бичлэгүүд ангиллаар
Шинээр нэмэгдсэн
Архив
QR код
QR