Гоо сайхны ярилцлага № 4

A4-shop эрүүл мэнд, гоо сайхны тухайд мэргэжлийн гоо сайханч, зөвлөхийн хяналтан дор, мэргэжлийн мэдлэг чадвар, туршлага дээр тулгуурлан, Япон улсаас жинхэнэ чанар, бодит үр дүнг үзүүлэх бараа, бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ хүргэх бодлого баримталдаг билээ.
A4-shop-н эрүүл мэнд, гоо сайхны мэргэжлийн зөвлөх Чика багш маань үйлчлүүлэгчидийн сонирхсон асуултанд хариулж байна.

№4. Энэ удаад “20 насныханы арьс арчилгаанд анхаарах зүйл” мөн “Нүүрээ зөв цэвэрлэх арга” зэрэг бүх насныханд хамаатай яриа өрнөсөн тул та бүхэндээ толилуулж байна.

FBネタ-гоо сайхны зураг-20нас


А4 : Нүүрний цэвэрлэгээ болон чийгшүүлэлт чухал гэж мэдэж байгаа боловч зөв хийж байгаа эсэхдээ жаахан итгэлгүй байна. Нүүрээ яаж зөв цэвэрлэх вэ?

Чика : Хүний арьсны нөхөн төлжилт, арьсанд агуулагдах ус, тосны хэмжээ насжилттай хамт үргэлж өөрчлөгдөж байдаг. Арьсныхаа байдалд тохирсон зүйлийг хэрэгтэй хэмжээгээр нь зөв аргаар хэрэглэх нь маш чухал. Өөрөөр хэлбэл “хэт их биш”, “хэт бага биш” гэсэн ойлголт юм. Үүнийг насны ангиллаар ярилцъя.

А: Тэгвэл эхлээд 20-иод насныханы арьс арчилгаанд анхаарах зүйлээс эхлэх үү?

Ч : 20-иод насныханы хувьд толбо, нөсөө, үрчлээ зэрэг нь хараахан сэтгэл зовоох хэмжээнд биш боловч буруу арчилгаа хийх, үндсэн арьс арчилгааг хийхээс залхуурах зэрэг нь дараа нь арьсны асуудлыг үүсгэх хортой юм. Энэ насныханы хувьд арьсанд хүчтэй цочрол өгдөг нүүр будалтын бүтээгдэхүүн байнга хэрэглэж, нүүр цэвэрлэгчийг хэт ихээр хэрэглэснээс үүсэх асуудлууд ихэнхи хувийг эзэлдэг. Нүүрний бохирдол болон будагны үлдэгдлийг сайтар арилгаагүйгээс үүсэх арьсны үрэвсэл болон батга, мөн нүүрний цэвэрлэгээг буруу хийж, арьсаа хэт үрснээс арьсны тослогын хэмжээ багасаж, ихээр хуурайших, арьсыг хамгаалж өгдөг арьсны өнгөн давхарга нимгэрч, гэмтэх зэрэг асуудал их гэж бодож байна. Мөн будгаа бүрэн арилгахгүй унтах нь харьцангуй их санагддаг. Хүний арьс унтаж, амарч байхдаа хамгийн ихээр шинэчлэгдэж, нөхөн төлжиж байдаг. Тиймээс будагтай арьсны нөхөн төлжилт бүрэн явагдаж чадахгүй, 20 настай ч арьсны хөгшрөлт явагдаж эхлэх нь үнэхээр харамсалтай юм.

А : Нүүрээ яаж зөв цэвэрлэх вэ?

Ч : Эхэлж цэвэрлэгч тос болон гелиэр зөөлөн массаж хийх байдлаар нүүрний будгаа уусгаж арилгаад бүлээн усаар угаах буюу зөөлөн арчиж арилгана. Үүний дараа цэвэрлэгч хөөс болон савангаар (саванг хөөсрүүлэхэд төвөгтэй бол хөөсрүүлэгч тор, конякү спонж хэрэглээрэй) угаана зөөлөн угаана. Нүүрний цэвэрлэгээг хөөсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өтгөн хөөсөөр маш зөөлөн, илэх байдлаар угаах нь зөв угаах арга юм. Сайтар арилгаж, цэвэрлэж байна гээд хүчтэй дарж, үрэх тохиолдол их боловч эсрэгээрээ арьсыг гэмтээх учир огтхон ч хийж болохгүй шүү. Мөн нүүр цэвэрлэгч хөөсийг арьсандаа хэт удаан байлгах нь буруу бөгөөд арьсыг ихээр хуурайшуулдаг.
Харагдах байдал гэхээсээ илүү арьсныхаа эрүүл байдалд гол анхаарлаа хандуулж, зөв арьс арчилгааг хийж заншвал үргэлжийн залуу байдал, гоо үзэсгэлэнгээ хадгалж чадна.
(Санал болгоод хөөсрүүлэгч тор, коннякү спонж)


Дараагийн удаад өндөр үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгох талаар ярилцана. Та бүхэн сонирхсон асуултаа вэб хуудасны “Холбоо барих” булан руу e-mail-ээр илгээх болон фейсбүүкэд үлдээнэ үү. Дараа уулзатлаа түр баяртай. Баярлалаа.

A4-shop-н нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд http://www.a4-shop.com/products/list.php?category_id=67

Утас 75552544
Бүртгүүлэх
Зөвхөн бүртгэлтэй гишүүдэд зориулсан бичлэг харахыг хүсвэл гишүүнээр бүртгүүлнэ үү.
Хайлт / Холбоо барих
Энд мэдээний хайлт хийнэ үү. Бүтээгдэхүүний хайлт хийх боломжгүй.
Танилцуулга

A4-shop


Энэхүү хуудсаар бараа бүтээгдэхүүний тайлбар, Япон соёл, гоо сайхны зөвлөмж, хоолны жор зэрэг амьдралд хэрэг болохуйц мэдээллийг хүргэнэ.

Бичлэгүүд ангиллаар
Шинээр нэмэгдсэн
Архив
QR код
QR