Нэмэлт арьс арчилгаа-маск үнэхээр хэрэгтэй юу?

Нас ахихын хирээр арьсны нөхөн төлжих үйл явц удааширч, арьсны өнгөн хэсэгт хуучин эвэрлэг хэсгүүд хуримтлагдсанаар арьсанд хэрэгтэй чийг, тэжээл бүрэн нэвтрэхэд саад болдог. “Амихандаа л арчлаад байгаа хирнээ нэг л гоё болохгүй юмаа. Хуурайшаад бүрзийгээд байх юм” гэж ярьдаг нь ч үүнтэй холбоотой бөгөөд өдөр тутмын арьс арчилгаа таны арьсны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй болж байнаа гэсэн дохио юм. Тиймээс тодорхой давтамжтайгаар нэмэлт арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж занших нь үргэлжийн залуу, сайхан арьсаа хэвээр хадгалахад тань туслана.
Нэмэлт арьс арчилгаанд орхиж боломгүй бүтээгдэхүүн нь маск, эссэнс 2 билээ. Юугаараа өөр болон хэрэглэх ялгааг нь мэдээд авчихвал сонголт хийхэд хялбар болж, зөв арьс арчилгааг хийхэд илүү дөхөм болох болов уу.

Mask barisan

Маскний хувьд найрлагандаа эссэнс агуулсан байх нь элбэг бөгөөд тодорхой хугацааны турш арьсан дээр тавих учир (дунджаар 10 минут) арьсны гүнд хүртэл бүрэн чийгшүүлж, тэжээл өгч чаддаг. Ингэснээр арьсны нөхөн төлжилтийг хэвийн байдалд нь оруулж өгч, эсийн шинэчлэгдэх үйл явцыг хурдасгаж, цоо шинэ арьс бий болдог. Тиймээс гоо сайхны хувьд орхиж боломгүй арчилгаа бөгөөд үр дүнгийн хувьд ч гайхалтай байдаг.
Өөрийнхөө төлөө ялигүй жаахан цаг гаргахад л та бусдаас илүү гэрэлтсэн, сайхан бүсгүй болон хувирна.

Эссэнсийн тухай дараагийн дугаарт бичье.

Танд туслах бүтээгдэхүүнтэй ийшээ ороод танилцана уу http://www.a4-shop.com/products/list.php?category_id=74
Утас 75552544

Эрүүл мэнд, гоо сайханд тустай жор №2

KFC-н байцааны салат-Coleslaw salad

KFC-н байцааны салатыг гарын доорхи материалаар, хялбархан хийх жорыг орууллаа.

KFC baitsaanii salad


Орц (3-4 хүнийхээр):-
Байцаа жижгэвтэр байцаа 1/2
Эрдэнэ шиш бага зэрэг
Майонез амны том халбагаар 4-5
Элсэн чихэр амны том халбагаар 1-2
Лимоны шүүс амны том халбаганы тал
Давс бага зэрэг

Хийх дараалал:-
1. Байцаагаа урт нарийхан хэрчээд давс бага зэрэг цацаад хэсэг байлгаж зөөлрүүлнэ.
2. Байцааны давсыг арилгахын тулд 1 дээр ус нэмж хутгаад шүүнэ.
3. Майонез, элсэн чихэр, лимоны шүүс, эрдэнэ шишээ нэмж хутгаад бэлэн болно.
Сайхан хооллоорой.

*Жаахан лууван, туна загас, амтат чинжүү гээд дуртай зүйлээ нэмээд хийж үзээрэй. Гоё өнгөлөг, илүү амттай болно.

Эрүүл мэнд, гоо сайханд тустай жор №1

Коллагенаар баялаг тахианы шөл

Сайхан арьстай байхад тань коллагенээр баялаг тахианы мах туслана.

chiken soup


Орц (2 хүнийхээр):-

Тахианы мөч 2ш
Цагаан манжин 5см
Лууван 3см
Цагаан гаа 3-4 хэрчим (нунтагыг хэрэглэх бол маш бага)
Нарийн ногоон сонгино бага зэрэг
Ургамлын тос, давс бага зэрэг
Ус 400г

Хийх дараалал:-
1. Хайруулын тавганд бага зэрэг ургамлын тос хийж халаагаад, тахианы мөчөө хийж шаргалдуу өнгөтэй болтол нь шарна.
2. Цагаан манжин, луувангаа 2 мм-ийн зузаантай, тал саран хэлбэртэй хэрчинэ.
3. Саванд ус хийж 2-г нэмээд буцалгана.
4. Буцлахаар нь 1, давс, цагаан гаагаа хийж буцалгангаа махны нитгийг авна.
5. Галаа багасгаад зөөлөртөл нь 4-5 минут буцалгана.
6. Аягалаад нарийн ногоон сонгино цацаад бэлэн болно.
Та сайхан хооллоорой.
Бүртгүүлэх
Зөвхөн бүртгэлтэй гишүүдэд зориулсан бичлэг харахыг хүсвэл гишүүнээр бүртгүүлнэ үү.
Хайлт / Холбоо барих
Энд мэдээний хайлт хийнэ үү. Бүтээгдэхүүний хайлт хийх боломжгүй.
Танилцуулга

A4-shop


Энэхүү хуудсаар бараа бүтээгдэхүүний тайлбар, Япон соёл, гоо сайхны зөвлөмж, хоолны жор зэрэг амьдралд хэрэг болохуйц мэдээллийг хүргэнэ.

Бичлэгүүд ангиллаар
Шинээр нэмэгдсэн
Архив
QR код
QR